Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 07 дугаар сарын 01-10-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 16,2...22,3 градус буюу Сэргэлэн, Хөлөнбуйр сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2...1.5 градусаар дулаан, Цагаан-Овоо сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 29,0...33,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 10,0…15,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 24.0...29.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 54,0...60,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 4,0...50,5 мм хур тунадас орсон ба Чойбалсан хот, Халхгол сумдын нутгаар олон жилийн дунджаас их, Дашбалбар, Булган, Чулуунхороот сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-14 м/сек байсан ба Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Халхгол, Баян-Уул сумдын нутгаар 11-14 м/с, бусад сумдын нутгаар 5-10 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-5 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн Матад сумын урд хэсгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 12-33 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд ноос хяргах ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв